“Хас хүлэгүүд” 12 дахь хожлоо авлаа
МСБХ-ны Үндэсний супер лигийн аварга баг тодрох мөч ойртож, багуудын шувтаргын тоглолт үргэлжилж байна. Өчигдөр хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй өнгөрсөн улирлын аварга “SBL Хасын Хүлэгүүд”, “Хэнтий Чингис Сити” багууд туллаа. “Хэнтий Чингис сити” багийн хувьд энэ улиралд Плей-оффд орохгүй нь тодорхой болсон учир легионер тамирчид нь нутаг буцжээ. Тус тоглолтын эхнээс “Хүлэгүүд” илт давамгайлж 126:70-ын харьцаатай хожиж, улирлын 12 дахь хожлоо авсан анхны баг боллоо.
Тэднээс энэ өдөр таван тоглогч 10-аас дээш оноо авснаас А.Бямбадорж 22, Phil jones 21 оноо, 18 самбараар багаа тэргүүлсэн бол “Хэнтий Чингис Сити” багаас А.Улаанхүү 16 оноо, А.Алтансоёмбо 14 оноо, 10 самбар, Б.Батжавхлан 13 оноо, Ж.Алтаншагай 10 оноо зургаан оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн байна.
Ийнхүү “SBL Хасын Хүлэгүүд” баг үндэсний супер лигийг 12 хожил 7 хожигдолтой тэргүүлж эхэлсэн бол “Хэнтий Чингис сити” дөрвөн хожил 15 хожигдолтой хүснэгтийн сүүлийг мушгиж байна.
Харцагуудын дараалсан хожлын цувралууд үргэлжилж байна
Энэ өдрийн сүүлийн тоглолт хүснэгтийг тэргүүлэгч “Их Өргөө Аравтууд”, “Дундговь Альянс Тех Харцага” багуудын хооронд болсон. Дээрх хоёр багийн хувьд аль аль нь сүүлийн дөрвөн тоглолтдоо дараалан хожил байгуулаад байсан бөгөөд хэрвээ “Аравтууд” хожвол хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдэх байлаа. Улмаар багийн тоглолт тун тэнцүүхэн өрнөж эхний хагас 45:44-өөр өндөрлөсөн бол гуравдугаар үед “Харцагууд” арай дайчин тоглолтыг талбайд гаргасан юм.
Энэ үер “Харцагууд”-ын холбон тоглогч Domanic Rambo хэд хэдэн удаа бөмбөг таслаж хурдан довтолгоо хийсэн нь амжилтад хүрч 10 онооны дайвамгайллыг үүсгэж чадсан. Улмаар төгсгөлийн дөрөвдүгээр үед “Аравтууд” оноог барих гэж хичээсэн ч талаар болж багийн лидер Д.Мөнхтүвшин зургаан минут дутуу байхад техникийн алдаа авч талбайг чөлөөлснөөр 96:82-оор “Харцага” тав дараалсан хожил байгуулах боломжтой болсон юм.
Тэднээс сэлгээнээс гарч тоглосон Steve Pledger 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Domanic Rambo 16 оноо, багийн ахлагч Б.Одбаяр 15 оноо 16 самбар, Э.Дөлгөөн 13 оноо, Tommy Lee 10 оноо 12 самбар тус тус авлаа.
Харин “Аравтууд”-аас Aundre Williams 20 оноо 14 самбар, Д.Мөнхтүвшин 17 оноо, Ш.Сэдбазар 15, Билгүүн 11 оноог авсан байна.
Өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлэгүүд” баг лигийг тэргүүлж эхэллээ | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.