![](/uploads/201503/news/thumb/ed3168acf3c97978c5582e74a6978d41_x3.jpg)
“Спорт дахь допингийн эсрэг эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 9-ний өдөр болох гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, дүрмийн допинг хэрэглэхийн эсрэг холбогдох заалтууд Олон улсын допингийн эсрэг дүрэм, стандартуудаас зөрүүтэй байгаа асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх, Үндэсний хууль, дүрэм болон бусад эрх зүйн баримт бичгийг Олон улсын допингийн эсрэг дүрэм, стандартад нийцүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэх юм.
Энэхүү хэлэлцүүлгийг Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар болон тус яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан нар удирдан явуулах юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын нэр бүхий 22 гишүүн оролцох бөгөөд Допингийн эсрэг олон улсын дүрэм, стандарттай нийцсэн Үндэсний эрх зүйн зохицуулалттай болох талаар нэгдсэн ойлголт бүрдэж, шийдвэрлэх арга зам нь тодорхой болох юм.
Хэлэлцүүлэг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагаас 10-12 цагт Сонгуулийн Ерөнхий хорооны Дугуй зааланд болох юм.
Оролцох УИХ-ын гишүүд
Оролцох байгууллагууд
Спорт дахь допингийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.