УДБЭТ-ын хамт олон тоглолтын 52 дахь улиралдаа симфони хөгжим, дуу, бүжгийн холимог Гала тоглолтыг хэд хэдэн удаа хийхээр төлөвлөж байна. Үүний нэг нь энэ сарын 8-ны өдөр тоглох “Тэнгэрлэг бүсгүй танаа” концерт юм.
Уг тоглолтод УДБЭТ-ын урын санд байдаг дуурь, балетын бүтээлийн дээжээс, симфони найрал хөгжимд зориулсан дэлхийн болон сонгодог бүтээлээс, мөн дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын дууны шилдэг бүтээлүүдээс багтаан оруулах бөгөөд УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуу, балетын бүжигчид, гоцлол дуучид, бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Дэлхийн үе үеийн бүх хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, уран зураачид бүсгүй хүний гоо сайхныг магтан дуулсан байдаг билээ. Тиймээс концертын хөтөлбөрт эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн тухай бүтээлээс түлхүү оруулж олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн бэлэг болгож байна.
"Тэнгэрлэг бүсгүй танаа" сонгодог концерт болно | ||
Үзсэн: 1744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.