Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверест оргил уулчдын хог, ялгадсаар дүүрч байгаа тухай Балбын уулын спортын холбооноос мэдээллээ. Хог, ялгадас ууланд бохирдол үүсгэж, эцэстээ өвчин тарах шалтгаан болтлоо даамжирсан байна.
Балбын уулын холбооны тэргүүн Анг Тшеринг “Хог хаягдлаа зөв боловсон хаях талаар Балбын Засгийн газар уулчдад шаардлага тавих хэрэгтэй” гэлээ. Мөн “Бүтэн жилийн турш дөрвөн баазын эргэн тойрны газрууд уулчдын ялгадсаар дүүрч байна. Тэд цас хонхойлж ухаад жорлон болгон ашиглаж, ялгадсаа тэнд үлдээдэг” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
Эверестийн оргилд хүрэхийн тулд авиралтын улиралд дунджаар 700 гаруй уулчин болон хөтчүүд уулын бэлд хоёр сар орчим хонодог байна. Энэ хугацаанд асар их хог, ялгадас цуглардаг аж.
Хоёр сарын сүүлээр эхэлж зургаан сарын эхээр дуусдаг авиралтын улиралд олон зуун гадаадын иргэд тус уулыг зорьдог тул Уулын спортын холбооноос ийнхүү уриалга гаргажээ.
Тэгвэл 1953 онд оргилд нь анх хүн гарснаас хойш Эверест ууланд 4000 гаруй хүн авирчээ.
Эверест оргил уулчдын ялгадсаар дүүрчээ | ||
Үзсэн: 2478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.