Шууд Chart

"Талын салхи" гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

2015-03-06 08:53:02

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байна.

Ойн хүрээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас хоёр улсын харилцааны энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монголыг сурталчлан таниулах зорилгоор “Талын салхи” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 19-28-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулах юм байна. 

Монгол, Солонгосын харилцаа, Монголын ардчилал, монголчуудын нүүдлийн соёл, Монголын байгаль гэсэн хэсгүүдээс бүрдэж буй энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монгол орны өвөрмөц байгаль, соёл, зан заншлын онцлог, мөн  хоёр орны  харилцааны түүхээс товч боловч танилцуулахыг зорьж буй  аж.
 
Энэхүү үзэсгэлэн нь Солонгосын дотоодод Монголын талаарх ойлголт, мэдээллийг өргөжүүлэхийн хамт хоёр орны ард түмний найрамдалт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт зохион байгуулагчдын зүгээс итгэж байгаагаа дуулгав.
 
Уг үзэсгэлэн "Korea Foundation" соёлын төвийн галерейд есөн хоногийн турш үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүртээл болох юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Талын салхи" гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ  
Үзсэн: 1625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй