Шууд Chart

“Шинэ сум” төслийн бүтээн байгуулалттай танилцав

2015-03-06 09:11:12

УИХ-ын дарга З. Энхболд  Дундговь аймагт ажиллах үеэрээ өчигдөр Гурвансайхан сумын “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Гурвансайхан суманд 200 гаруй өрхийн 800 орчим иргэн оршин суудаг. Гурвансайхан сумын “Шинэ сум” төслийн хүрээнд “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламж” төслийг хэрэгжүүлсэн байна. Герман технологийн дулаан хангамжийн систем, 3 км цэвэр, 2.1 бохир усны шугам, 2 км дулааны шугам болон 2.5 км авто зам, гэрэлтүүлэг, явган хүний замын урсгал ажлууд амжилттай хийгджээ. Мөн цэвэр усны 5000 метр куб багтаамжтай усан сантай байгуулсан төдийгүй орчин үеийн технологи бүхий цэвэрлэх байгууламжтай болсноор усыг дахин ашиглах боломжтой болсон гэсэн юм.

Гурвансайхан суманд 200 гаруй өрхийн 800 орчим иргэн оршин суудаг. Гурвансайхан сумын “Шинэ сум” төслийн хүрээнд “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламж” төслийг хэрэгжүүлсэн байна. Герман технологийн дулаан хангамжийн систем, 3 км цэвэр, 2.1 бохир усны шугам, 2 км дулааны шугам болон 2.5 км авто зам, гэрэлтүүлэг, явган хүний замын урсгал ажлууд амжилттай хийгджээ. Мөн цэвэр усны 5000 метр куб багтаамжтай усан сантай байгуулсан төдийгүй орчин үеийн технологи бүхий цэвэрлэх байгууламжтай болсноор усыг дахин ашиглах боломжтой болсон гэв.
 
2016 оноос эхлэх уг ажлын хүрээнд сумын нэг өрх  нэгдсэн шугам сүлжээнд холбогдох өртөг ойролцоогоор 3-4 сая төгрөг болно гэдэг тооцоо гаргаад байгаа юм байна. Цаашид сумын иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд жишиг хашаажуулалтын ажил хийхээр төлөвлөсөн хэмээн нутгийн удирдлагууд УИХ-ын даргад танилцууллаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Шинэ сум” төслийн бүтээн байгуулалттай танилцав  
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй