Шууд Chart

"Монгол судлалын өгүүллүүд" ном хэвлэгдлээ

2015-03-06 10:06:52

Монголын эртний түүх, археологи, угсаатан судлалын шинэ үеийн нэртэй төлөөлөгч, авьяаслаг эрдэмтэн Гочоогийн Мэнэс агсны “Монгол судлалын өгүүллүүд” хэмээх шинэ ном хэвлэгджээ.

Энэхүү бүтээл нь зохиогчийн 1985-2010 оны хооронд туурвиж дотоод, гадаадад нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл бөгөөд түүний шавь У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин, Ц.Төрбат, Ц.Баттулга нар багшийнхаа гэгээн дурсгалд зориулан хэвлүүлсэн байна.
 

Гочоогийн Мэнэс нь хуучнаар ЗХУ-ын Ленинградын Улсын Их Сургуулийг түүхч, археологичийн мэргэжил эзэмшин төгссөн, Монгол судлал, Монголын түүх, археологи, угсаатны зүйн өргөн мэдлэгтэй, эртний судлал, угсаатны зүйгээр нарийн мэргэшсэн, манай улсын өндөр боловсролтой сэхээтний нэг байсан билээ.
 

Түүний судалгаа шинжилгээний гол сэдэв нь монголчуудын угсаа гарвал, язгуурын Монгол аймгуудын тархалт ба нутагшил, шүтлэг бишрэл, оршуулгын зан үйл, Монголын Нууц Товчооны судалгаа хийгээд Эзэн Богд Чингис хаан, түүний Алтан урагтны намтар түүхтэй салшгүй холбоотой бөгөөд дорно дахины судлал, дэлхийн монгол судлалын түвшинд хийсэн судалгааны бүтээлүүд нь дотоод, гадаадын эрдэмтдийн анхаарлыг татдаг юм.


 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Монгол судлалын өгүүллүүд" ном хэвлэгдлээ  
Үзсэн: 1542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй