![](/uploads/201503/news/thumb/69c38354c46b436d8471dcfea159c6f6_x3.jpg)
Гуравдугаар сарын 6-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Ялалтын баярын парадад оролцох Монгол цэргүүд бэлтгэлдээ гарлаа", "СӨХ-ны дээд зөвлөлийг хүссэн хүсээгүй татан буулгана", "Эрүүл мэндийн даатгалын багцад шинэ үйлчилгээнүүд нэмэгдлээ", "Сонгуулийн синдром" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас "Ч.Гүнждагва: Арбитрын шүүхэд давж заалдах гомдол гаргаж болдог таван тохиолдол бий", "Популизмын тухай нээлттэй хэлэлцлээ", "Ерөнхий сайд гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ" зэрэг материалыг унших боломжтой.
“Монголын үнэн” сонинд "Сонгуулийн шоу хийх цаг биш шүү дээ, гишүүдээ", "Бардам ам, шалдан гуя", "Даатгалын мөнгөө гэр бүлийнхээ гишүүдэд шилжүүлж болно", "Монголын популизмыг Нигерийнхтэй адилтгав" зэргийг онцлон нийтлэсэн байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас "Бодлогогүйн золиос- барилгыг эргээд эмнэлэг болгоход 20 тэрбум төгрөг хэрэгтэй", "Үгээ зөндөө хэллээ, үр дүн алга", "ЦЕГ өнөөдрөөс бужигнаж эхэлнэ", "С.Чинзориг сайд 22 хүүхэд төрүүлсэн эжийд хүндэтгэл үзүүлэв" зэргийг уншаарай.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт "ИНЕГ зам тээврийн яамыг спонсорлосоор байх уу", "Яруу найргийн өвчлөл буюу популизмын өртөг", "Ч.Пэрэнлэй: Ард түмэнд буруу ойлголт өгч болохгүй" зэргийг онцложээ.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас "Газар "алт" болсныг дуудлага худалдаа харууллаа", "Стэнд-бай" биш "Оюутолгой" л биднийг сэхүүн болгосон", "С.Сэрчмаа: Би өөрийгөө сэтгэлийн дархлаатай хүн гэж боддог" зэрэг ярилцлага, мэдээ, нийтлэлийг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.