Булган аймгийнхан 1000 морин хуурчтай болох зорилго тавьжээ. Морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахаар “Морин хуур” дэд хөтөлбөр хэрэгжүүлж буй тус аймаг 2013 онд наадмынхаа нээлтийн арга хэмжээнд 108, 2014 онд 333 хуурчаар морин хуур тоглуулж байжээ.
Тус аймгийнхан энэ жилийн наадмаар 600, цаашид тоог нь нэмсээр 1000 хуурчийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм.
“Морин хуур” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхэд 59 сая төгрөг зарцуулахаар болжээ. Үүний 95.7 саяар Улаанбаатар хот дахь “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрээс 435 морин хуур авах гэрээ байгуулсан байна.
Мөн 225 хуурчийн хувцас хийлгэж байгаа тул 230 багш бэлтгэн, 467 хүүхэд, 201 том хүнд морин хуур заалгаж буй ажээ.
Булганчууд 1000 морин хуурчтай болно | ||
Үзсэн: 1455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.