Шууд Chart

Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэв

2015-03-06 16:12:08

УИХ-ын намын чуулганы завсарласнаас хойш гишүүд иргэд, сонгогчидтойгоо уулзаж байгаа. Үүний дагуу УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тэрбээр Засаг даргын Тамгын газраас “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Эхийн Алдар” одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцсон юм.

Энэ үеэр тэрбээр хэлсэн үгэндээ Засгийн газар, УИХ  эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалан тэднийг дэмжих бодлогоо өргөжүүлэн тэлж ажиллах ёстой гээд  төрийн шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, одоо хүрсэн түвшингээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм. Үүнээс гадна тэрбээр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан нийт эхчүүд, эмэгтэйчүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүслээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэв  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй