
Error loading player: No playable sources found
Их наадмын дэнжид сүүлийн зуун жилд хурдалж байгаа алдарт хурдан хүлгүүдийн удам угшил, эрдэм төгс уяачдын тухай баримт, судалгаа, өгүүлэл, тайлбаруудыг зурагтайгаар багтаасан зохиолч, сэтгүүлч Шарын Ганхуягийн “Унаган хүлэг” номын тэргүүн дэвтэр худалдаанд гарчээ.
Түүний энэ номонд Галшар адуу, Дагмид адуу, Донир адуу, Тайж адуу зэрэг хурдан угшил хэрхэн бий болсон, тэдгээр адууны удам болсон адуу энэ цагт хэрхэн хурдалж байгаа зэргийг судалгаа, тайлбар, зурагтай нь хавсаргаж бүлэглэсэн байна.
Мөн эдгээр угшлыг бий болгосон уяачдын тухай ч өгүүлсэн байна. Зохиолч Сэтгүүлч Ш.Ганхуяг өмнө нь “Уяачийн нууц товчоо /1998/, Аранжин тоостой хүлгүүд /2003/, Уяан дээрх хууч /2004/, Уяачийн ном /2004/, Хүлгийн хурд оршвой /2008/, Уяачийн алтан гэрэгэ /2008/ зэрэг номууд хэвлүүлж байсан юм.
Та бүхний унаган хүлэг хурдан байж удам хойчид өвлөгдөх Үндэсний язгуур соёлын нэгэн титмийг монгол түмэн дээдэлж явахад омогшил хийморь нь болж явах ерөөл өргөе.
“Унаган хүлэг” ном хэвлэгдлээ | ||
Үзсэн: 2459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.