Шууд Chart

А.Энхтуул: Азийн шатрын холбоонд ажиллангаа чухал тэмцээнүүддээ оролцоно

2015-03-06 17:37:53

Азийн шатрын холбооны урилгаар ажиллах нь нэгэнт тодорхой болсон Монголын шатарчдаас долоо дахь, эмэгтэй шатарчдаас гурав дахь Их мастер цолтон болсон А.Энхтуул өнөөдөр АНЭУ-ыг зорьж байна. А.Энхтуул АНЭУ-ын Абу-Даби хотноо төвтэй Азийн шатрын холбоонд мэргэжилтнээр нэг жилийн хугацаанд ажиллах юм.

Тэрээр одоо очиж буй шинэ ажил болон энэ онд орох тэмцээнүүдийнхээ талаараа ярихдаа "Надад тавьсан санал, хангамж боломжийн санагдсан учраас урилгыг хүлээн авч мэргэжилтнээр ажиллах гэж байна. Миний хувьд Шатрын холбоондоо ажиллангаа зайлшгүй орох ёстой олон улс, тив дэлхийн хэмжээний тэмцээнүүддээ оролцоод явах төлөвлөгөөтэй байгаа" гэлээ.

Мөн монгол хүн Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байгаа нь анхны тохиолдол бөгөөд тус холбооны шалгуурын талаар Их мастер А.Энхтуул "Азийн шатрын холбооны мэргэжилтэн болохын тулд Шатрын олон улсын цолтой байх, гадаад хэлний мэдлэг өндөр байх зэрэг олон шалгуур байдаг юм билээ. Миний хувьд Англи, Орос хэлтэй. Өмнө нь 2012, 2014 онд дэлхийн шатрын олимпиадын ажлын хэсэгт ажиллаж байсан маань ихээхэн давуу тал, туршлага болж байна" гэж өгүүлсэн юм.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

А.Энхтуул: Азийн шатрын холбоонд ажиллангаа чухал тэмцээнүүддээ оролцоно   
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй