Шууд Chart

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо чууллаа

2015-03-06 17:36:05

Монгол орон даяар ажилладаг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн хамгийн том бүтэц болох МХЭАХН-ийн үндэсний холбоо ээлжит зургаадугаар чуулганаа өнөөдөр хийлээ. 

Чуулганд хэрэглэгчдийн төлөө 21 аймаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байгаа салбар нийгэмлэгүүдийн төлөөлөгчид оролцож байна.  
Чуулганаар нийгэмлэгүүдийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, цаашдын зорилтын тухай Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатарын илтгэлийг хэлэлцсэнээс гадна сонгууль хийж зохион байгуулалтын ажлаа цэгцэлжээ. 
Түүнчлэн нийгэмд чанар стандартын шинэ орчин бий болгох замаар олон улсын түвшинд хориглосон бараа, хүний амь нас эрүүл мэндэд аюул учруулах хортой болон хориотой эх үүсвэрээс гаралтай хүнсний зүйл, химийн бодис, эм бэлдмэлийг худалдан борлуулах, хуучирсан технологи, техник төхөөрөмж, түүхий эдийг гадаадаас оруулж ирэх явдлыг таслан зогсоож, түүнд хяналт тавьдаг байх шинэ менежментээр ажиллах болжээ.
 
Хэрэглэгч өөрийн эрхээ хамгаалж, тэмцэж чаддаггүйгээс байнга хохирч байгаад дүгнэлт хийн 2015 оныг “Монгол хүн, хэрэглэгч эрхээ хамгаалан тэмцэхэд суралцах жил” болгон зарласан байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо чууллаа  
Үзсэн: 1967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй