Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ру-г хүлээн авч уулзлаа. Монгол, Солонгос хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан манай улсад нэлээдгүй хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа Элчин сайд онцолсон.
2011 онд хоёр орны Засгийн газрын хооронд байгуулагдсан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай ерөнхий хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөр орон сууц, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх тодорхой төслийн саналыг боловсруулж Солонгосын талд тавихаар боллоо.
Мөн гэрээний хугацаа дуусахаас өмнө хөрөнгө оруулалтаа шийдвэрлэж өгөхийг сайд Д.Цогтбаатар хүссэн бөгөөд цаашид үл хөдлөх хөрөнгийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Зээлийн үлдэгдэл хөрөнгийг орон сууц, дэд бүтцийн салбарт зарцуулах боломжтой гэв | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.