Шууд Chart

Ажилчдын цалингийн хэмжээгээр хүйсийн тэнцвэрт байдлыг гаргажээ

2015-03-06 18:21:42

Үндэсний статистикийн  хорооноос гаргасан улсын дундаж цалингийн мэдээг сүүлийн 12 жилийн  байдлаар  харвал эрэгтэй ажилчдын дундаж цалин, эмэгтэй ажилчдынхаас  ямагт  өндөр  байгааг харж  болохоор  байна. 

Үүнийг боловсрол, мэргэжил,  албан тушаал, бүсчлэл, аж ахуй нэгж, байгууллагын  хариуцлага, өмчийн хэлбэр зэрэг  олон шалгуур үзүүлэлтээр задалбал ихэнх тохиолдолд эрчүүд өндөр цалин авдаг болох нь тогтоогджээ. Тэр тусмаа өндөр албан тушаалд жендерийн тэгш бус байдал хамгийн их анзаарагддаг. Харин гүйцэтгэх шатны албан тушаалд эрэгтэй, эмэгтэй ажилчны цалингийн түвшин ижил байгаа юм.

Энэ талаар "Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын Удирдах  зөвлөлийн  гишүүн Ц.Бүжидмаа ярьж байна. Манай улс цалин хөлсөн дэх хүйсийн ялгаатай хандлагаа багасгахаар Үндсэн хуулиндаа тусгаж, Олон  улсын хөдөлмөрийн байгууллагын суурь конвенцуудад нэгдэн орсон байна. Түүнчлэн 2002 онд баталсан Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль, мөн үүнтэй уялдсан "Мянганы тунхаг бичиг" зэргийг амьдралд тусгахын тулд энэ оныг хүртэл шат дараалан төлөвлөж ирсэн юм байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ажилчдын цалингийн хэмжээгээр хүйсийн тэнцвэрт байдлыг гаргажээ   
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2015-03-06 18:37
Тэгж их тэнцүүлэх гээд байгаа бол хөвгүүдийг суралцахад хөнгөлөлт үзүүлж охидыг сурахад их төлбөртэй болго.

Бидэнтэй нэгдээрэй