Шууд Chart

Хууль бусаар хил нэвтрэхийг завдсан зөрчлийг илрүүлэв

2015-03-09 14:03:47

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Буянт-Ухаа, Замын-Үүд,  Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Бичигт, Шивээхүрэн, Гашуунсухайт, Тэс, Бургастай, Ханх зэрэг олон улсын, хоёр талын байнгын болон улирлын ажиллагаатай 19 боомтоор  гуравдугаар сарын 2-9-ний өдрүүдэд нийт 76 орны 58520 зорчигч, 23953 тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр  шалган нэвтрүүлж, шуурхай үйлчилжээ. 

Дээрх  хугацаанд баримт бичгийн 29, хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн таван иргэн, боомтоор хууль бусаар хил нэвтрэхийг завдсан хоёр зөрчлийг  илрүүлэн шийдвэрлэж ажилласан байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Хууль бусаар хил нэвтрэхийг завдсан зөрчлийг илрүүлэв  
Үзсэн: 1432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй