Шууд Chart

Амралтын өдрүүдэд есөн хүүхэд зам тээврийн осолд оржээ

2015-03-09 17:27:28

Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт 638 мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 484 дуудлага бүртгэгдсэн байна. Эднээс  нэг хүн нь нас барж, 27 хүн хүнд, хөнгөн гэмтсэн аж. Зам тээврийн осолд өртсөн есөн хүүхэд бүртгэгдсэн байна. Тодруулбал, сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 4 хүүхэд байжээ. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон 12 жолооч байна. Эдгээрээс гадна согтуудаа машин жолоодсон 220 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан ажээ.
 


Амралтын өдрүүдэд есөн хүүхэд зам тээврийн осолд оржээ  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй