Шууд Chart

Яруу найрагчид морины сэдвээр “шандас” сорино

2010-01-19 03:25:08


Л.Ганчимэг


   МЗЭ-ээс шүлэг яруу найраг сонирхогч, үгийн урлагт хорхойтнуудын дунд урьд дуулдаж байгаагүй нэгэн сонирхолтой уралдааныг энэ ням гаригт зохион байгуулах гэж байна. “Монголын хурдан хүлгүүдийн өвийг хамгаалах нийгэмлэг”-тэй хамтран “Молор эрдэнэ” яруу найргийн наадам зохиох бөгөөд оролцох хүсэлтэй уран бүтээлчид зөвхөн морины сэдвээр шүлэг бичих аж.

    Монголын уран зохиолд морины сэдэвтэй зохиол бүтээл багагүй байдаг. Эртнээс  нааш монгол хүний ахуй амьдрал болоод сэтгэлгээнд морь гэдэг адгуус молор эрдэнэ гэгдэн хүндлэгдэж ирсэн тул энэ наадмыг зохион байгуулах болсон гэж МЗЭ-ийн удирдлагууд хэлсэн юм. Наадмын ивээн тэтгэгчээр нэр бүхий алдарт уяачид оролцож байгаа тул бай мөрий нь нэлээд нүнжигтэй байхаас гадна түрүүлсэн найрагч өвөрмөц, чамин хийцтэй “Молор эрдэнэ” цомын эзэн болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Уг наадамд шүлгэн хүлгээ сойх уран бүтээлчид энэ баасан гариг хүртэл гурван бүтээлээ ирүүлэх юм байна
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Яруу найрагчид морины сэдвээр “шандас” сорино   
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй