Гуравдугаар сарын 10-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Намуудад алдарсан итгэлийг сонгуулийн хуулиар сэргээж чадах уу”, “ИЗНН-ынхан Үндэсний хорооны бүрэлдэхүүнээ шинэчлэв”, “Жинг нь хасах гэж матраасанд ороосноос 13 настай охин нас баржээ” зэрэг мэдээ, сурвалжлага болон МУГТ С.Цэрэнчимэдийн “Би ээжийнхээ дайчин чанарыг дуурайсан” гэсэн гарчигтай ярилцлагыг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Зуны цагийн тоололд энэ сарын 18-нд шилжинэ”, “Казахстан улс бүх хүүхдээ англи хэл дээр хичээллүүлэхээр шийдвэрлэлээ”, “Гацууртын орд нинжа нарын гарт орвол хууль үйлчлэхгүй гэв”, “Машин ачигч бусдын эд хөрөнгө эвдчихээд зугтахын завджээ”, “Банк дээрэмдсэн багтай залууг орон даяар эрэн сурвалжилж байна” зэрэг мэдээ материал болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын “Хатуу үнэнтэй нүүр тулсан чуулган байлаа” гэх ярилцлагыг унших боломжтой.
“Монголын үнэн” сонинд “Хаврын улс төрийн салхи Ерөнхийлөгчийг чиглэлээ”, “Н.Арвинтариа: Хүүхдээ зодвол ямар хариуцлага хүлээлгэх талаар шинэ хуульд тодорхой заасан”, “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь гаргахад Шадар сайд дэмжлэг үзүүлэхээр боллоо” зэрэг материалуудыг онцлон нийтлэсэн байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “Н.Энхбаяр даргад улс төрийн өшөө авалтаар хандаад байна” гэсэн гарчигтай ярилцлага болон “Хуримын ордныг хэн авах гээд байна вэ?”, “Тахилгатай овооноос хол байгаа газрыг эзэмших л хэрэгтэй”, “Хуримтлалд төгрөг илүү, илүү” зэрэг мэдээллийг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “17 аймгийн хүн ам өсчээ”, “Алдах эрхгүй Тавантолгой”, “Ц.Ганхуяг ИЗНН-ын даргад нэр дэвшлээ”, “Ийм шүүгчтэй байхад шударга ёс тогтох уу, Ерөнхийлөгч өө” зэрэг мэдээ, сурвалжлага болон Төрийн банкны Ерөнхий захирал Д.Батсайханы “Төрийн банк гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын бонд гаргана” гэх гарчигтай ярилцлагыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 880 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.