"Их Богд" бөхийн дэвжээ Баянхонгор аймгийн Баян-Овоо, Эрдэнэцогт сумууд хамтран 10 дахь удаагийн нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан байна.
Энэ барилдааныг уламжлал ёсоор улс, аймаг, сумын цолтой бөхчүүд, залуу бөх, сумын цолтой бөхчүүд гэсэн хоёр ангиллаар хүчит 128 бөхийн хүрээнд зохион байгуулжээ.
Барилдаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд түрүүлж, Увс аймгийн харцага Ц.Мөнхбаяр үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын начин Ч.Цогбаяр, Б.Амарзаяа нар үлджээ.
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Б.Батсайхан түрүүлж, сумын заан Т.Дүгэрдорж үзүүрлэж, их шөвгийн дөрөвт мөн сумын заан Б.Билэгдэмбэрэл, Б.Цэдэнсодном нар шалгарсан.
"Их Богд" бөхийн дэвжээний барилдааны “Уран барилдааны шагнал”-ыг с.з Б.Билэгдэмбэрэл, "Бай Хөндий Цамхаг" ХХК-ийн нэрэмжит “Ирээдүйтэй бөх” шагналыг а.а Б.Бат-Орших, МУГТ, улсын начин Ш.Чанарав агсны нэрэмжит шагналыг с.з Д.Цэрэнтогтох гарджээ.
Барилдааны үеэр "Их Богд" дэвжээний зүгээс МУГТ, улсын гарьд П.Сүхбатад хүндэтгэл үзүүлсэн байна. Төгсгөлд нь шилжин явах цомыг дараагийн барилдааныг зохион байгуулах Богд, Баянлиг сумдад хүлээлгэн өгчээ.
"Их Богд" дэвжээний барилдаанд Б.Соронзонболд түрүүлэв | ||
Үзсэн: 1830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.