Шууд Chart

Месси, Роналдо нарын гоолын тоо тэнцлээ

2015-03-10 12:11:26

Өнгөрсөн шөнө Испанийн Ла лигийн 26 дугаар тойргийн хүрээнд хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байсан “Барселона” клуб талбай дээрээ “Райо Вальекано” клубыг хүлээж авч, 6:1-ээр бут ниргэснээр тэд “Реал” клубын өмнө орж, нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ.

Мөн Леональ Месси энэ тоглолтод 12 минутын дотор хет-трик хийж, 30 гоолын босго давснаар “Реал”-ын супер од Роналдотой мөр зэрэгцээд байна.

"Барса"-гаас тоглолтын 5, 90 дэх минутад Суарез хоёр гоол оруулсан бол 49 дэх минутад Пике нэгийг нэмсэн. Харин Месси 56, 63, 68 дахь минутад буюу ердөө 12 минутын дотор гурван гоол хийсэн юм. Харин зочдоос 81 дэх минутад Буэно торгуулийн цохилтоос ганц гоол оруулж, багийнхаа нэр төрийг аварчээ.

Өнгөрөгч бямба гарагт “Реал” клуб “Атлетик”-ын талбайд зочилж, 1:0-ээр хожигдсоноор гурван оноо алдаад байсан ба үүнийг “Барса” болон Леональ Месси сайн ашиглалаа. 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Месси, Роналдо нарын гоолын тоо тэнцлээ   
Үзсэн: 2424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-10 18:41
Odoo la leagt messi 24 hetrik hiicheed bga. ronaldo 23 hetriktei ywaan bn lee
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2015-03-10 14:54
Месси багийнхаа хожлын төлөө тоглодог, Роналдо өөрийнхөө гоолийн төлөө тоглодог гэвэл хэтрэхгүй. Гэхдээ эцсийн бүлэгт Роналдо Мессигээс гоолийн тоогоор илүү гарч чадахгүй.
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2015-03-10 14:54
Месси багийнхаа хожлын төлөө тоглодог, Роналдо өөрийнхөө гоолийн төлөө тоглодог гэвэл хэтрэхгүй. Гэхдээ эцсийн бүлэгт Роналдо Мессигээс гоолийн тоогоор илүү гарч чадахгүй.

Бидэнтэй нэгдээрэй