Монгол Улсын Засгийн газар өнгөрөгч 2008 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны банктай Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төсөл хэрэгжүүлэх 28.8 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулсан билээ. Хөшигийн хөндийд барих олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийн ажил 2013 оноос эхлэн хэрэгжиж байгаа хэдий ч төслийг хэрэгжүүлэхээр олгосон зээлийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул нэмэлт санхүүжилт авах асуудлыг өнгөрөгч 2013 яригдаж байсан юм. Тодруулбал, одоо дахин 36.85 тэрбум иенийн нэмэлт зээл авахаар байгаа.
Харин Засгийн газраас дээрх нэмэлт зээлийн асуудлыг хүлээлгүй БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн нисэх буудлыг 2016 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулах шийдвэр гаргажээ. Энэ нь ирэх 2016 онд Ази, Европын дээд түвшний IX уулзалтыг 2016 ондУлаанбаатар хотноо зохион байгуулахтай холбоотой юм.
Хөшигтийн хөндийн нисэх буудлын эхний ээлжийг 2016 оны дундуур ашиглалтад оруулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигтийн нисэх буудал чиглэлийн авто замын байдлыг сайжруулах шаардлагатай байгаа аж. Тиймээс тусгаарлах зурвастай, зургаан эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто замын барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр Улаанбаатар-Хөшигтийн хөндийн нисэх буудал чиглэлийн зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох нөхцөл бүрдэх ажээ.
Хөшигтийн хөндийн нисэх буудлыг Хятадын зээлийн хөрөнгөөр барьж дуусгана гэв | ||
Үзсэн: 2659 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.