Шууд Chart

Багануурт шинэ цахилгаан станц барина

2015-03-10 13:18:34

Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгийн цахилгаан ачааллын хэтийн төлөвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа аж. Түүнчлэн эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай байна гэдгийг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Тиймээс Засгийн газраас “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахыг зөвшөөрлөө.

700 МВт-ын  хүчин чадалтай  тус цахилгаан станцын барилга угсралтын ажил дөрвөн жил, ашиглалтын хугацаа 21 жил байхаар гэрээнд тусгажээ. Концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нүүрс, ус хангамж, үнс зайлуулах, цахилгаан сүлжээнд холбох, төмөр зам, авто зам, бусад барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хянан баталгаажуулах зэрэг ажлуудыг холбогдох сайд нар хариуцан ажиллах юм байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Багануурт шинэ цахилгаан станц барина   
Үзсэн: 1322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй