![](/uploads/201503/news/thumb/4ff4b002fb2c2fb8b729d3488eb9094c_x3.jpg)
"Хонгконг-2015" олон улсын жүдо бөхийн тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо. Манай жүдочид тэмцээний хоёр дахь өдрөөс татамид гарч -66 кг-ын жинд хүч үзсэн "Женко" клубын тамирчин Б.Пүрэвдаваа аваргалснаар медалийн салхийг хагалсан байна. Мөн тэмцээний +100 кг-д барилдсан "Женко" клубын тамирчин Б.Лхагва-Очир мөнгөн медаль, Т.Түвшинтулга хүрэл медаль хүртжээ.
Манай бусад жүдочдоос эрэгтэйчүүдийн -55 кг-д П.Алтанбагана хүрэл медаль хүртэж, мөн жинд Ч.Чинхүсэл шагналт тавдугаар байрт шалгарч, -60 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Е.Басхүү хүрэл медаль зүүсэн амжилтыг үзүүлсэн. Харин эмэгтэйчүүдийн -45 кг-ын жинд барилдсан Г.Мядагбадам мөнгөн медаль, -48 кг-д хүч үзсэн Б.Хорлоо хүрэл медаль, -70 кг-ын тамирчин Ц.Мөнхгэрэл мөнгөн медаль хүртсэн байна.
"Hong-kong internation judo tournament 2015" тэмцээнд манай 12 жүдоч, Япон, БНСУ, Монгол, Малайз, Индонези, Тайван зэрэг орны 200 гаруй бөхтэй хүч үзлээ. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Г.Энхбаяр, З.Сүхчулуун нар дасгалжуулагчаар ажиллажээ.
Манай жүдочид "Хонгконг-2015"-аас амжилт арвинтай ирлээ | ||
Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.