Шууд Chart

Супер лиг: "Сентоза Арслангууд" лигийг өндөрлүүллээ

2015-03-10 16:39:05

Өчигдрийн хоёр дахь тоглолт плэй-оффт орох уу,  ирэх улирлыг хүлээх үү гэдэг сонголт өмнө ирээд байсан "Сентоза Арслангууд" баг болон лигийн тэргүүлэгчдийн эгнээнд яваа "СБЛ Хасын хүлэгүүд" багуудын хооронд боллоо.

Өмнөх тоглолтдоо "Төв ургац" багт хожигдоод байсан "Арслангууд" энэ тоглолтод хожвол плэй-оффт долоодугаар байрт шалгарах боломжтой байсан юм. Харин хожигдвол "Хан Талстын Ирвэсүүд" баг тэдний оронд орох байсан юм.

Ийнхүү тоглолт эхэлсэн ч өнгөрсөн улирлын аваргууд эхнээсээ санаачилгыг авч "Арслангууд"-д ямар ч боломж өгсөнгүй. "Арслангууд"-ын довтолгоо, хамгаалалт тун тааруу байлаа. Тэд эхний хагаст дэндүү тааруу тоглолт үзүүлж, багийн легионер Крис Лаусон бөмбөгийг хэтэрхий их эзэмшиж байлаа. 


Мөн тэдний шидэгчид болох Батзолбоо, Тамжид, Пүрэвцэрэн нарын шидэлт оновчгүй болж, нийлээд холын зайнаас 22 шидсэн ч ердөө ганцыг нь оноо болгосон юм. Ийнхүү хамгийн чухал тоглолтдоо тааруу тоглосноор энэ улирал "Арслангууд"-ын хувьд өндөрлөж байна.

Харин "Хүлэгүүд"-ээс Билгүүн тоглолтын эхнээс онцгой байлаа. Тэд улирлын 13 дахь ялалтаа байгуулж плэй-оффт нэгдүгээр байраар шалгарч чадсан бол "Хан Талстын Ирвэсүүд" наймдугаар байраар шалгарах нь тодорхой болсон юм. Ингэснээр бид эхний шатанд "Хүлэгүүд" vs "Ирвэсүүд" гэсэн тулааныг үзэх болж байна.

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Супер лиг: "Сентоза Арслангууд" лигийг өндөрлүүллээ   
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй