Шууд Chart

ФИФА-гаас Монголын хөлбөмбөгийн холбоонд захидал иржээ

2015-03-10 17:14:44

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарт Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн захиа ирүүллээ. 

Захидалд "Таны мэдлэг туршлага Монголын хөлбөмбөгийн тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.  Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө миний бие хувийн зүгээс болон ОУХБХ-ны зүгээс туслаж дэмжихэд бэлэн байх болно. Мөн цаашдын  хамтын ажиллагаа болон хөлбөмбөгийн спорт болон түүний удирдлагатай хамаарах аливаа холбогдох асуудлаар ярилцахыг хүсвэл ОУХБХ-ны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно" гэж өгүүлжээ. 

Үүнээс гадна Азийн Хөлбөмбөгийн Холбоо /AFC/, Японы Хөлбөмбөгийн Холбоо болон Кувейтийн Хөлбөмбөгийн Холбооноос мөн баяр хүргэсэн захидал ирүүлжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

ФИФА-гаас Монголын хөлбөмбөгийн холбоонд захидал иржээ  
Үзсэн: 1154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй