Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-03-11 10:03:19

Гуравдугаар сарын 11-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Абсалютган констракшн” хуурамч бичиг баримт бүрдүүлэн сэтгүүлчдийг хуурах гэж оролдов”, “Сүүдрийн Засгийн газар сүүдэртээ үлдэх үү”, “ИЗНН-ыг хууччуул нь удирдана”, “Баян-Айраг эксплорэйшн” Цогт багийнханд найман машин авч өгчээ”, “Монгол эрүүл бус хооллодог улсуудын жагсаалтад гуравдугаарт бичигджээ” зэргийг материалыг онцложээ. 

“Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаараас “Монгол залуус чихэвч, ухаалаг бугуйвч, цаг хийж эхэлжээ”, “Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан”, “Үнэ дийлдэхээ болилоо, нөөцийн мах хаачив” сурвалжлага, ярилцлагыг унших боломжтой.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “№ Нэг худал хэлэв үү, № хоёр хууль зөрчив үү”, “Ц.Цэцэгдарь: Нөөцийн мах борлуулалтад хэзээ гарах нь тодорхойгүй байна”, “Хуванцар сав “хор” агуулдаг” зэрэг сонирхолтой материалыг онцлож байна. 

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монголоос “Хөөж” байгаад...”, “Ж.Эрдэнэчимэг: Солонгосын цутгамал барилгын технологийг нутагшуулж чадсан”, “Тунжэр Кыяк: Туркийн тэтгэлэгт хөтөлбөрт энэ сарыг дуустал бүртгэнэ” гэх материалыг онцложээ.

“Улс төрийн тойм” сониноос “АН, МАН-ынхан Н.Энхбаярын төлөө холимог тогтолцоог дэмжих үү”, “Г.Байгалмаа: Барилгын салбарын гол алдаа нь бодлогын хэрэгжилтэд байна”, “Монголын тагнуулын нэр хүнд хаачив”, “Чалко”-д 133.1 сая ам.доллар буюу 252.7 тэрбум төгрөгийн өртэй гэв” зэргийг уншаарай.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Д.Одхүү: Эгийн голын усан цахилгаан станцыг 2020 онд ашиглалтад оруулна”, “Б.Сэр-Од: Марафоны замтай бол Монголдоо бэлтгэл хиймээр байна”, “Д.Энхцогт: Тохижилт хийсэн газраа эргээд эвдэж, сүйтгэдэг байдал арилна” зэргийг унших боломжтой.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй