Шууд Chart

Шадар сайд Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаа

2015-03-11 10:28:26

Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаа.  Тэрбээр энэ үеэр Худалдан авах ажиллагааны газрын нийт албан хаагчдад төрийн худалдан авах ажиллагааг боловсронгуй болгож, хуулийн хүрээнд үр дүнтэй, түргэн шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ.

Түүнчлэн аймгуудын худалдан авах ажиллагааны албадтай цахим хурал зохион байгуулж үүрэг чиглэл өгч, санал бодлыг нь сончээ.  Мөн орон нутгийн худалдан авах ажиллагааны албадад хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж мэдээллийн ил тод байдлыг ханган, хуулийн хүрээнд ажиллахыг онцгойлон анхааруулсан байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Шадар сайд Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй