Шууд Chart

Энэ оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа

2015-03-11 12:37:58

Энэ оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байна. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ талаар “Манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насны залуус эзэлж байгаа нь Монгол Улсыг залуучуудын орон болсныг илтгэж байна” гэсэн юм.

2013 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангаас гаргасан дэлхийн улс орнуудын залуучуудын бодлогын судалгаанд 198 орон хамрагдсаны 122 улс залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлогын баримт бичигтэй байгаа бол тухайлсан бодлогогүй 76 оронд манай улс багтаж байгаа аж. Иймд “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа ажээ.
 
“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Азийн Залуучуудын Зөвлөлийн 16 дугаар ерөнхий чуулганыг “Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Улаанбаатар хотноо ирэх тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Энэ оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа  
Үзсэн: 1117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй