Шууд Chart

Улсын начин Т.Баасанхүү түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ

2015-03-11 17:11:38

Увс аймгийн уугуул иргэдийн "Увсын цэнхэр хязгаар" золголт уулзалт Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөлөө.   Золголтод зориулсан хүчит бөхийн барилдаанд Тэс сумын харьяат, уран барилдаант улсын начин Т.Баасанхүү түрүүлж, Давст сумын харьяат улсын залуу арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ. 

Их шөвгийн дөрөвт Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших нар үлдсэн байна.

Дунд шөвөгт:
1. У.А Н.Батсуурь - А.Х Д.Тогтохжаргал
2. У. А П.Бүрэнтөгс - А.А Т.Сүрэнжав
3. У.Х Ө.Бат-Орших - А.А Д.Энхбаяр
4. У.Н Т.Баасанхүү - А.Х.А О.Гантулга нар үлджээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Улсын начин Т.Баасанхүү түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ  
Үзсэн: 2233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй