Шууд Chart

Роналдо Европын мэргэн буучдын жагсаалтын эхэнд бичигдлээ

2015-03-11 17:18:50

Реал Мадрид талбай дээрээ "Шалкег" хүлээн авч аваргуудын лигийн шөвгийн 16-н   хариу тоглолтоо хийж 3-4 харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Гэхдээ өмнөх тоглолтод 0-2-оор хожсон тул нийлбэр дүнгээр дараагийн шатанд шалгарлаа. 

Энэ тоглолтонд Роналдо хоёр гоол оруулснаар Европын тавцанд 78 гоолтой болж мэргэн буучдыг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Модрич: "Бид дараагийн шатанд шалгарлаа. Энэ л чухал. Сайн тоглож чадаагүйн шалтгаануудыг хайхад арай эрт байна. Багтайгаа буцаад нэгдсэндээ үнэхээр баяртай байна. Бид нэг баг шиг тоглох хэрэгтэй. Улирлын эхэнд үзүүлж байсан формдоо эргээд орно гэж найдаж байна. Дараагийн тоглолтод бид Реал Мадридын хамгийн сайн хувилбарыг харуулахыг хичээх болно" гэжээ.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Роналдо Европын мэргэн буучдын жагсаалтын эхэнд бичигдлээ  
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй