Шууд Chart

Манай хөлбөмбөгчид маргааш Зүүн Тиморын багтай тоглоно

2015-03-11 17:40:11

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг маргааш буюу гуравдугаар сарын 12-нд Зүүн Тимор улсын багтай эхний тоглолтоо хийх юм. 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтын сугалаагаар Монгол-Зүүн Тиморын багууд таарсан. Тус тоглолтын хариу тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо болох юм.

Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний нийслэл лиг-2014” тэмцээний ялагч, “Хоромхон” клубын дасгалжуулагч С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нар ажиллаж байна.

Индонезийн зүүн өмнө талд буй Зүүн Тимор улсын хувьд нэг сая гаруй хүн амтай бөгөөд газрын тосны орлого нь жилд 2.75 тэрбум ам.долларын ашгийг өгдөг байна. Энэ нь Засгийн газрынх нь нийт орлогын 95 хувийг бүрдүүлдэг. Зүүн Тиморын шигшээ багт Бразилийн гурав, Нигер, Зааны ясан эргийн тус бүр нэг тоглогч байдаг аж. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Манай хөлбөмбөгчид маргааш Зүүн Тиморын багтай тоглоно  
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2015-03-11 18:53
hojnoo

Бидэнтэй нэгдээрэй