![](/uploads/201503/news/thumb/f875a5d75f8e5b281b9120881f18376e_x3.jpg)
Мэргэжлийн сүмогийн хару башёгийн дөрөв дэх өдрийн дараах байдлаар 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал хүчтэй сүмоч Ичиножёо А.Ичинноровыг давсан. Ингэснээр тэр макүчи зиндаанд өрсөлдөгч бөхөө 805 удаа давж Ёкозуна Китаноумигийн 804 давсан амжилтыг эвдэж гуравт орж ирсэн юм.
Макүчигийн бүх цаг үеийн давааны дээр Озеки Кайо 879 давсан амжилтаар тэргүүлдэг бол ёкозуна Чиёонофүжи 807 даваатайгаар удаалдаг. Магадгүй Хакухо өнөө, маргаашийн дотор бас нэгэн рекордын эзэн болж мэдэхээр байна.
70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж М2-оос эрэмбэлэгдэн барилдаж байгаа Саданоумиг давсан. Харин өнөөдөр Хакухо М2-оос эрэмбэлэгдэн барилдаж байгаа Такарафүжитэй барилдах бол Харумафүжи М3-аас эрэмбэлэгдэн барилдаж байгаа Такаясүтэй тус тус барилдана.
Хакухо М.Даваажаргал 4-0
Харумафүжи Д.Бямбадорж 3-1
Сэкиваки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-0
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-3
М-1 Ичиножёү А.Ичинноров 2-2
М-8 Токитэнкү А.Хүчитбаатар 1-3
М-10 Кёкүшухо Т.Эрдэнэбаатар 1-3
М-11 Кёкүнтэнхо Н.Цэвэгням 0-4
М-14 Араваши Э.Дөлгөөн 1-3
Ж-1 Кагамио Нанжид 1-3
Хакухо тун удахгүй бүх цаг үеийн давааны хоёрт эрэмбэлэгдэнэ | ||
Үзсэн: 3101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.