![](/uploads/201503/news/thumb/0ccdfd844bf5df51985711d6e29344ab_x3.jpg)
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Зүүн Тиморын "Дили"-н эсрэг тоглолтоо өнөөдөр хийнэ. Тоглолт манай цагаар 15:00 цагт болох гэж байна. Энэ тоглолтоос гадна тус багтай эх орондоо хийх тоглолтын нийлбэр дүнгээр манайх ялвал урьдчилсан шатны 40 улсын өрсөлдөөнд орно.
Ингэж чадвал цаашид Азийн 40 орны таван багтай хэсэгт дахин хуваарилагдаж нийт найман тоглолтыг айлын болон өөрийн талбайд хийх учиртай. Манай хөлбөмбөгийн шигшээ баг Ази, Зүүн Азийн орнуудаар бэлтгэлээ базаасан юм. Мөн Зүүн Тиморын улс нь өмнөд Азид орших халуун орон боловч ойрын өдрүүдэд өдөртөө бороотой байгаа нь цаг агаарын хувьд сэрүүн нөхцөлд дассан манай улсын тамирчдад давуу тал болж байгаа.
Тус улс түүхэндээ дөрвөн удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож байгаа боловч анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа аж.
Монгол-Зүүн Тиморын тоглолт 15:00 цагаас болно | ||
Үзсэн: 1745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.