Шууд Chart

Маргааш Н.Төгсцогттой тулалдах Габриэль Брэкстоны бичлэг

2015-03-12 14:42:51

Габриэль Брэкстон нь АНУ-ын Виржиниа мужийн Ричмонд хотоос гаралтай бөгөөд эдүгээ Жоржи мужийн Атланта хотод амьдарч, бэлтгэл сургуулилтаа базаадаг байна. Мэргэжлийн бокст ороод хоёр жил гаруй хугацаанд 10 тулаан хийжээ. Үүнийхээ наймд ялагдаж, хоёрт нь ялсан байна.

Тоглолт маргааш Калифорни мужийн Онтарио хотын "Citizens Business Bank Arena" цогцолборт явагдах юм. Энэ өдөр
Андре Берто (29-3) -Josesito Лопес (33-6);
Шон Портер (24-1-1) - Роберто Гарсия (36-3);
Крис Арреола (35-4) - Кертис Харпер (12-3) зэрэг олон тулаан болохоор төлөвлөгджээ.
Италийн http://news.boxeringweb.net/ цахим хуудсанд манай боксчны талаар “Хэдий залуухан ч гэсэн сонирхогчдын бокст нэр алдраа олсон” гэх зэргээр магтан бичсэн байна.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Маргааш Н.Төгсцогттой тулалдах Габриэль Брэкстоны бичлэг  
Үзсэн: 1374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-03-12 15:56
uragshaa Tumentsogtoo. Manai hun bol ene huhuriig archaad l garahaar um bn doo. Amjilt....

Бидэнтэй нэгдээрэй