Шууд Chart

Хакухо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар башёг тэргүүлж байна

2015-03-12 17:39:47

Японы сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн тав дахь өдрийн барилдаан болж дууслаа. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал М2-оос эрэмбэлэгдэж буй Такарафүжитэй барилдаж сүкинаги мэхээр давж, Макүчи зиндаанд өрсөлдөгч бөхөө 806 удаагаа өвдөг шороодууллаа.

Тэрбээр маргааш өрсөлдөгч бөхөө давах юм бол  ёкозуна Чиёонофүжигийн 807 даваатай тэнцэх юм.  Харин 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж М3-аас  барилдаж байгаа Такаясүтэй барилдаж ошидаши мэхээр давж 4 даваа, нэг унаатай боллоо.

Маргааш Хакухо М3-аас барилдаж буй Такаясүтэй барилдах бол Харумафүжи нутгийн бөх М3-аас барилдаж байгаа Аойямитай барилдана.

Тус башёг ёкозуна Хакухо М.Даваажаргал, секиваки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Аминишики, Чиёотори нар унаагүй тэргүүлж байна.

Ёкозуна Хакухо М.Даваажаргал 5-0
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 4-1
Секиваки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-0
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 2-3
М-1 Иченожу А.Ичинноров 3-2
М-8 Токитэнкү А.Хүчитбаатар 1-4
М-10 Кёкүшухо Т.Эрдэнэбаатар 2-3
М-11 Кёкүнтэнхо Н.Цэвэгням 1-4
М-14 Араваши Э.Дөлгөөн 2-3
Ж-1 Кагамио Нанжид 2-3

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хакухо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар башёг тэргүүлж байна  
Үзсэн: 4164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй