Гуравдугаар сарын 13-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Ц.Байды: Хэрвээ нийгэм өөрчлөгдөөгүй бол би лав шоронд орох байсан", "15 жилийн өмнө ухсан гацууртыг одоо эсэргүүцэхийн учир юунд вэ", "Босоо хөх Монгол хөдөлгөөнийхөн Ерөнхийлөгчийг Цэцэд өгчээ" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас "Ц.Шаравдорж: С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдорж нараас бусад МАН-ын удирдлагууд Н.Энхбаяр даргатай ирж уулзсан", "Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган болов" зэрэг материалыг унших боломжтой.
"Үндэсний шуудан" сонинд "Дээд шүүх С.Ганбаатарын гэх намыг эх барих уу", "Ж.Батмөнх агсны нэрэмжит номын сантай боллоо", "Үлэг гүрвэлийн музейг мэлхий хадны хойно барихаар төлөвлөжээ" зэргийг онцлон нийтлэсэн байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас "Барилгын салбарыг хундаамтай болгоё", "Банкуудын гомдлыг хэрэгсэхгүй болгоё", "Х.Дамдин: "Чонон сүлд"-ийн үйл явдал Өвөрмонголын л амьдрал шүү дээ", "Мэтгэлцээн болсонгүй, учир нь", "Аж үйлдвэрийн сайд орон нутаг дахь үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа" зэргийг уншаарай.
“Улс төрийн тойм” сонин тоймчийн буландаа "Эрх мэдэлтнүүд сэтгүүлчдийг яллахад бэлэн", "Гишүүдийн хайр халаастайгаа нягт холбоотой", "90 оныхны манлайлал" ярилцах танхим буландаа "Газрын хэвлийд байгаа ашигт малтмалыг судлах ёстой" зэргийг онцложээ.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас "Ж.Мөнхбат: МАН-д 11 тэрбумыг нөхөн олговор болгож өгсөн", "О.Хуягцогт: Нөөцийн мах борлуулалтад гаргах эсэх нь манайхаас шалтгаалахгүй", "ХСҮТ-ийн төсвийг танасны горыг өвчтөнүүд амсч эхэлжээ", "Согтуу жолоочийг сая төгрөгөөр торгодог болно" зэрэг мэдээ, нийтлэлийг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.