Шууд Chart

Манай баг Зүүн Тиморын багт 4:1-ээр хожигдлоо

2015-03-13 10:37:10

“ОХУ 2018” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тэмцээний Азийн бүсийн эхний шатны шалгаруулалт өчигдөр Зүүн Тимор-Монголын шигшээ багийн тоглолтоор эхэлсэн. Дили хотын цэнгэлдэх хүрээлэнд явагдсан энэхүү тоглолтод Зүүн Тиморын баг манай багийг 4:1 харьцаагаар хожлоо. Тоглолтын  7, 10 дахь минутад эсрэг багийн Чикуито Кармо гоолдож эхний үе 0:2 харьцаагаар өндөрлөсөн. Хоёрдугаар үеийн төгсгөлд манайхан дахин хоёр гоол алдаж, нэгийг оруулснаар тоглолт дуусчээ. 


 
Хариу тоглолт ирэх мягмар гарагт Улаанбаатарт болно. Энэ тоглолтод манайх гоол алдахгүй 3:0-ээр хожиж чадвал дараагийн шатанд шалгарах боломж гарч ирэх юм.  



Нийтэлсэн: Б.Батхолбоо

Манай баг Зүүн Тиморын багт 4:1-ээр хожигдлоо  
Үзсэн: 1779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-03-13 10:59
INTERNETEER MONGO OLOHIIG HUSEJ BGAA HUMUUST http://referralvibe.com/?reff=12489 ene linkeer orood burtguuleerei shuud 25 do**** tsaah ni uuruu munguu tsugluulna

Бидэнтэй нэгдээрэй