ЦЕГ-ын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвөөс Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний эмэгтэй алба хаагчдын дунд “Албаараа гоёсон бүсгүй” уралдааныг 2015 оны 3 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
“Албааараа гоёсон бүсгүй” уралдаан нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, алба хаагчдыг алдаршуулах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, мэдлэг боловсрол, гоо зүй, соёлын түвшинг дээшлүүлэх зорилготой.
Уралдаанд “Авьяаслаг бүсгүй”, “Шилдэг илтгэгч бүсгүй”, “Үйлэнд уран бүсгүй”, “Ухааны цараатай бүсгүй”, “Монгол ёс заншил, соёл, өв уламжлалаа дээдэлсэн бүсгүй”, “Авхаалжтай бүсгүй” зэрэг зургаан төрлөөр Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний шилдэг 25 эмэгтэй алба хаагч оролцлоо.
“Шилдэг илтгэгч бүсгүй” номинаци Цагдаагийн байгууллага иргэдийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, түүнийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар оролцогчид “Асуудал ба боломж” сэдвийн дор 25 илтгэл тавигдаж, шилдэг таван илтгэлийг шалгаруулав.
Шилдэг 25 бүсгүй мэргэн буудлага, бууны задаргаа, тэсвэр хатуужлын хөгжөөнт буухиа төрлүүдээр өрсөлдлөө.
Мөн бүсгүйчүүд урлагийн аль нэг төрлөөс сонгон, өөрсдийн ур чадвараар “Авьяаслаг бүсгүй” төрөлд өрсөлдөх бөгөөд гурван метрын урттай даавуу, зориулалтын зүүгээр гоёлын даашинз урлав.
Уралдааны эцсийн шалгаруулалт энэ сарын 13-ны өдөр ОНЦХАТ-ийн хурлын их танхимд Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний шилдэг 25 эмэгтэй алба хаагчдаас шилдэг 3 оролцогч, төрөл тус бүрд 1 оролцогч, үзэгчдийн хүндэтгэл хүлээсэн бүсгүйгээр 1 оролцогчийг тус тус шалгаруулж амжилттай зохион байгууллаа.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Пүрэврагчаагийн Өлзийтогтох тэргүүн байр эзэлж “Хүндэт өргөмжлөл”, дурсгалын зүйлээр шагнагдав.
Уралдаанд амжилттай оролцсон нийт алба хаагчдад баяр хүргэе.
"Албаараа гоёсон бүсгүй" тодорлоо | ||
Үзсэн: 1743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.