Шууд Chart

Супер лигийн плэй-офф эхэллээ

2015-03-16 16:38:32

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос (МҮСБХ) зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны улирлын нээлт өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Спортын төв ордны “А” зааланд эхэлж байсан билээ.  Анх удаа 11 баг өрсөлдсөн "Супер лиг"-ийн тойргийн тоглолтууд өнгөрөгч долоо хоногт өндөрлөж, плэй-оффт өрсөлдөх найман баг тодорсон.

Тэгвэл өнөөдрөөс плэй-оффын өрсөлдөөн "SBL Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд”, “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд” гэсэн багуудын тоглолтоор эхлэх гэж байна. Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн "Супер лиг"-ийн "ШУТИС-Шаркс" vs "Баянгол Фалконс" багуудын тоглолт болох юм.

“Үндэсний супер лиг”-ийн плей-оффын оноолт:

1: “Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд”
2: “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд”
3: “Дундговь Альянс Тех Харцага” vs “Төв аймаг Төв ургац”
4: “Увс Эрдэнэдрийлинг Ригс” vs “Их өргөө аравтууд”
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр болох тоглолтын хуваарь:

Эмэгтэй:

    16.00 "ШУТИС-Шаркс" vs "Баянгол Фалконс"

Эрэгтэй:

    18.00 "SBL Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд”
    20.00 “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд”

"Супер лиг"-ийн статистик үзүүлэлтийг тооцоолон гаргажээ. Оноо авалт, оновчтой дамжуулалт, блок-шот, бөмбөг таслалт, самбараас бөмбөг авалтын лидерүүд болон улирлын шилдэг 10-ыг танилцуулж байна.

Тус тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд “Аварга” дээд сургуулийн баг тэргүүлж байжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Супер лигийн плэй-офф эхэллээ   
Үзсэн: 1813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй