Шууд Chart

Тайгын нууц энэ сарын 20-нд тайлагдана

2015-03-16 17:46:18

UBS телевизийн ээлжит уран бүтээл “Содура” уран сайхны кино энэ сарын 20-нд кино театруудын дэлгэцнээ гарч, удтал хүлээсэн тайгын нууцыг дэлгэхээр болжээ. Цаатан ардын амьдралын нэгэн үеийг харуулсан тус киног бүтээхийн тулд жилийн дөрвөн улирал дамжин зураг авалт хийсэн байна. Өнөөдөр тус киноны уран бүтээлчид хэвлэлийн хурал зарлаж, киноны талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд түгээсэн юм. “Содура” зохиолыг С.Сумъяа бичиж, киноны ерөнхий найруулагчаар Б.Жаргалсайхан, ерөнхий продюсерээр УГЗ Л.Балхжав нар ажиллажээ.

Киноны гол дүрд “Universe best songs” наадмын шилдэг оролцогч Ч.Очгэрэл, жүжигчин О.Амгаланбаатар, С.Ариунбямба нар тоглосон бөгөөд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, СТА Ц.Батхуяг, С.Болормаа, жүжигчин А.Өнөржаргал, М.Оюунсүрэн нарын олон авьяаслаг уран бүтээлчид дүр бүтээсэн байна. Хэвлэлийн хурлын үеэр киноны уран бүтээлчид бурханы оронд одсон жүжигчин Амбий буюу Ц.Батхуягт хүндэтгэл үзүүлж, урлагийн ертөнцийн нэгэн тод од харвасанд харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн киноны уран бүтээлчид Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийг энэ сарын 20-нд нээлтээ хийх киногоо хүлээн авч үзэхийг уриаллаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Тайгын нууц энэ сарын 20-нд тайлагдана  
Үзсэн: 2578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй