
Гуравдугаар сарын 17-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Зэргэлээн дундах Тавантолгой”, “Үрийн шингэн, өндгөн эсээ бэлэглэдэг ээж, аавуудад хууль хэрэгтэй”, “Онгоцнууд хоорондоо 90 км зайтай нисдэг байсныг 30 км болголоо” зэрэг мэдээллийг онцложээ.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Зөвшөөрөлгүй баригдсан 10 давхар барилгыг буулгаж эхэллээ. “Г.Өнөрбаяр: Ардчилагчид хэвлэлийн дотоод үйл ажиллагаанд хэтэрхий халдаж байна”, "Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн шүүхээ муулаад яахав. Бидний л дүр төрх” зэрэг материалыг унших боломжтой.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаарт “Хувьчлал нэртэй боловсон дээрэм”, “Эх орны дайны ахмад дайчдын энгэрийг мялаав”, “АН-ын рейтинг МАН-ынхаас доогуур гарчээ” зэрэг мэдээллийг онцложээ.
“Улс төрийн тойм” сониноос “Юу хийчих вэ, гишүүн ээ”, “Б.Энх-Амгалан: АН-ынханд асуудалд хоноцын сэтгэлээр бүү хандаач гэж хэлмээр байна”, “Өгий нуураас дайсан сайхан мэдээ-2”, “МАН-ынхан хүлээлт үүсгэв” зэрэг материалыг унших боломжтой.
“Үндэсний шуудан" сонины энэ өдрийн дугаараас “М.Энхсайхан: Энэ сард хэлэлцээ үргэлжлэх байх гэж найдаж байна”, “Дарьгангын Алтан овооноос алт илэрвэл яах вэ, ухуулах уу”, “Монгол Улсын одон, тэмдгийг Эрээнд худалдахгүй боллоо” зэргийг уншаарай.
“Зууны мэдээ” сонинд “Д.Бямбасүрэн: Монгол төрийн бодлогыг гадаадын хөрөнгө оруулагчид тодорхойлдог болжээ”, “С.Жавхлан: Төрийн гурван өндөрлөгийг мэтгэлцээнд дахин дуудаж байна” зэргийг онцлон нийтэлсэн байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.