Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос энэ жил баталсан шинэ дүрмийн дагуу зохиогдох Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 8 сарын 26-ны өдрөөс 9 сарын 1-ныг хүртэл Бразилийн Рио Де Жанейро хотод болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус есөн тамирчин оролцоно. ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал, эмэгтэйчүүдийн төрөлд 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, 52кг-д ОУХМ А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ, 57 кг-д ОУХМ Д.Сумъяа, 63 кг-д ОУХМ Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг, 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, 78 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа нар, эрэгтэйчүүдийн төрөлд 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66кг-д ОУХМ С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг, 73 кг-д Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, 81 кг-д ОУХМ О.Ууганбаяр, 90 кг-д ОУХМ Х.Цогтгэрэл, -100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, +100 кг-д ОУХМ Б.Сугаржаргал нар оролцож, баг тамирчдыг МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга удирдах бол, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар багтжээ.
Жүдо бөхийн ДАШТ Рио Де Жанейрод болно | ||
Үзсэн: 1747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.