Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдан, мөрдөгдөж эхлээд байгаа билээ. Энэхүү шинэчилсэн найруулгаар Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагыг хуульчилж, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чөлөөт бүсийн Захирагчийг томилж, чөлөөлөхөөр заасан. Тэгвэл энэ дагуу Аж үйлдвэрийн сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд чөлөөт бүсийн Захирагч нарыг өчигдөр томилж, чөлөөллөө.
Аж үйлдвэрийн сайдын 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 55 тоот тушаалаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч Д.Батсайханыг, мөн өдрийн 56 тоот тушаалаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимэдсүрэн нарыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Чөлөөт бүсийн захирагч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө | ||
Үзсэн: 2076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.