Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-т туршлага судлахаар ОХУ-ын “Кемерова” мужийн троллейбусны депогоос зочид төлөөлөгчид 2013 оны 08 дугаар сарын 16-наас 20-ний өдрийн хооронд айчлал хийв.
ОХУ-аас ирсэн цахилгаан тээвэрчдийг Монголын цахилгаан тээвэрчид өөрсдийн үйлдвэрлэсэн JEA-800D загварын монбусаар нисэх дээр тосон авсан нь мэргэжил нэгт орос инженерүүдийн хувьд сонирхолтой байлаа.
ОХУ-ын Кемерова мужийн Кемерова хотын цахилгаан тээврийн удирдах газрын дарга Шветцов Евгений Александрович болон Иркутск хотын “Транскомплекс” компанийн ерөнхий захирал Иванова Татьяна Игоревне тэргүүтэй 8 хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн ажилтнууд Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа болон JEA-800D загварын монбусны үйлдвэрлэлтэй танилцаж харилцан туршлага солилцов.
ОХУ-ын Кемерова мужийн Кемерова хотод 80 ширхэг трамбай, 90 ширхэг троллейбус 15 чиглэлд ажилдаг бөгөөд цаашид Кемерова хотын цахилгаан тээвэрчидтэй хамтран троллейбус, трамбайг ОХУ-д угсрах боломжийн талаар санал солилцлоо.
Мөн ОХУ-ын Иркутск хотын цахилгаан тээвэрчидтэй хамтран хувьсах гүйдлийн систем бүхий Монголын анхны JEA-800D загварын Монбусыг энэ оны 11 дүгээр сард үйлдвэрлэн Нийслэлийн иргэдийн үйлчилгээнд гаргахаар тохиролцов.
“Кемерова” мужийн тээвэрчдийн төлөөлөгчид Монголд айлчиллаа | ||
Үзсэн: 1222 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.