Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт нийт 422 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бөгөөд түүний дотор дөрвөн хүүхэд өртөж гэмтсэн байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 148 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан хэдий боловч согтуугаар автомашин жолоодож яваад зам тээврийн осолд холбогдсон зургаан жолооч, нэг явган зорчигч бүртгэгджээ.
14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ | ||
Үзсэн: 1160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.