БГД-ийн нутаг Бичил хорооллын зам, 11 дүгээр байрны урд замд Соната маркийн авто машины жолооч Ө согтуу жолоо барьж явахдаа явган зорчигч 50 настай эмэгтэй С болон хоёр хүнийг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна. Хэрэгтний согтуурлын 2.10 хувьтай байсан аж.
Түүнчлэн БЗД-ийн нутаг Ундрам плазагийн зүүн замд Тоса маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 35 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон согтуурлын зэрэг 2.16 хувьтай байсан аж.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Согтуу” нэгдсэн арга зохион байгуулах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ сэрэмжлүүлэг өгсөн боловч иргэд төдийлөн ухамсарлахгүй байна. Жирийн өдрүүдэд хоногт дунджаар 60-70 гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож журамлагддаг бол өчигдөр энэ тоо хоёр дахин нэмэгдсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүмүүсийн ар талд найз нөхөд, хамт олон, ихээхэн нөлөө үзүүлдэг тухайн хүндээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийн талаар хэлж ойлгуулахын оронд дэмжиж сэтгэлийг нь хөөргөж гэмт хэрэг үйлдэх, цаашлаад эрдэнэт хүний амь нас эрүүл мэндэдг аюултай нөхцөл байдалд үүсгэж байна. Ямар нэгэн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоод ухаарах биш бусдын алдаан дээрээс ухаардаг байгаасай.
Согтуу жолооч явган зорчигчийг дайрчээ | ||
Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.