Шууд Chart

Киокушинкай каратегийн тэмцээн болж өндөрлөлөө

2015-03-19 16:19:26

ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан киокушинкай каратегийн тэмцээн болж, 12 байгууллагын 80 гаруй тамирчин өрсөлдөж дүнгээ гаргалаа. 70 кг-ийн жинд Тусгай ажиллагааны газрын Ирвэс клубын тамирчин Н.Отгонбаатар алтан медаль хүртэж, тус клубын тамирчин М.Энхбаяр мөнгөн медаль, Дархан-Уул аймгийн тамирчин Ж.Ариунбаяр хүрэл медаль хүртсэн юм.

80 кг-ийн жинд Тусгай ажиллагааны газрын Ирвэс клубын тамирчин Э.Соёлтбаатар алтан медаль, мөн клубын тамирчин Б.Цэрэнхүү мөнгөн медаль, Д.Батмарта хүрэл медаль, цомын эзэн болжээ.

-90 кг-ын жинд Тусгай ажиллагааны газрын Ирвэс клубын тамирчин Т.Ариунболд алтан медаль, мөн клубын тамирчин А.Даваадалай мөнгөн медаль, Ж.Алтангэрэл хүрэл медаль хүртсэн юм. Харин +90 кг-ийн жинд Ирвэс клубын тамирчин М.Баттүшиг алтан медаль цом, Ч.Баярхүү мөнгөн медаль цом, Ш.Арвинбаяр хүрэл медаль цом хүртжээ.

Шилдэг техниктэй тамирчнаар гардан тулааны холбооны тамирчин Ө.Гантөмөр, шилдэг шүүгчээр Хомбу Дожо, эр зоригтой тамирчнаар тус тус шалгарлаа.


Киокушинкай каратегийн тэмцээн болж өндөрлөлөө  
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй