Шууд Chart

Монголын хоккейчид гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ

2015-03-20 09:13:15

Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup of Asia” тэмцээний хүрэл медалийн төлөө Монгол-Тайванийн багууд тоглож, 6:2 онооны харьцаагаар манай хоккейчид хожлоо. Тэмцээний аваргын төлөө гурван хожилтой АНЭУ, Тайландын багууд шалгараад байгаа.

Н.Мишигсүрэн дасгалжуулагчийн удирдлагад оролцсон манай хоккейчид эхний тоглолтод Макаогийн шигшээг 8:1-ээр хожсон ч АНЭУ-д (1:6), Тайландад (2:8) харьцаагаар хожигдсон юм. Харин Тайванийн баг мөн манай багтай адилхан амжилтыг үзүүлсэн.  Энэхүү тоглолтод манай хоккейчид 6:2 (3-0, 0-2, 3-0) оноогоор илүүрхэн өрсөлдөгчөө хожив.

Ийнхүү манай шайбтай хоккейн шигшээ баг “Сhallenge Cup of Asia” тэмцээнээс сүүлийн гурван жил дараалан хүрэл медаль хүртээд байгаа юм.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монголын хоккейчид гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2015-03-20 23:50
Хел бембегчдеесее л дээр юм да.жилд 2 хон сар хичээлэлдэг гэхэд мундаг бн
142.129.154.xxx [142.129.154.xxx] 2015-03-20 09:41
mania kazahiin 13-tai huuhduud mongoliin shigsheeg amarhan geech ni hojno.

Бидэнтэй нэгдээрэй