Гуравдугаар сарын 20-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “100 хоногийн шийдэл”, “Арбитртай “учирсан” хэргүүд”, “Замхрах ёсгүй”, “Фронтод туслах үйлс эхэлсэн нь”, “ССАЖЯ-ны байрыг 6.7 тэрбум төгрөгөөр зарлаа” “Оройн дээд нь тусгаар тогтнол” зэрэг мэдээ материалыг уншаарай.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас Монгол Ардын намын дарга М.Энхболдын “Засгийн газар санасан хэмжээнд хүрч ажиллахгүй байна” гэсэн гарчигтай ярилцлага болон “Алс баруун хязгаар Алтай Таванбогдын Даян нуурын застав дахь цэргийн баяр”, “Боловсролын сайд морин хуурчдад бөхөлзөх биш гэдэлзэх байсан юм”, “Засгийн газарт 450 сая ам.долларын зээл авах боломж бий”, “БНХАУ-ын Эрээн хотод монгол эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөжээ” зэрэг мэдээ, нийтлэлийг уншаарай.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаарт “Ядаж баримтат кино шиг амьдарцгаая”, “Огцруулна” гэж хашгирахаас өөр юу хийв”, “Бидний мэддэг, бас мэдэхгүй Наурыз”, “Ж.Эрдэнэбат: Энэ онд 21 эмнэлэг, 13 сургуулийг ашиглалтад оруулна” зэрэг мэдээ, мэдээллийг онцложээ.
“Улс төрийн тойм” сониноос “Шийдвэр цуглуулсан 100 хоног”, “Эдийн засгийн хүндрэл үргэлжилж магадгүй”, “Монгол залуус дэлхийн ур чадварын олимпод оролцох эрхээ авч эхэллээ” зэрэг мэдээ мэдээлэл болон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын “Алдаагаа засч чадахгүй бол хуурамч ардчилалтай АН гэж ойлгоно” гэх ярилцлагыг унших боломжтой.
“Үндэсний шуудан" сонины энэ өдрийн дугаараас “Хаалга тогшиж буй валютын урсгал”, “Японоос 450 сая долларын зээл авснаар Засгийн газрын өр хязгаартаа тулна” зэрэг мэдээ материал болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважавын “Манай улсын нийт мөнгөний 80 хувь нь уул уурхай, барилгын салбарт түгжигдчихээд байна” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.
“Зууны мэдээ” сонинд “Ээжийн энгэрээс дулаахан шал”, “Шийдлийн Засгийн газар 100 хонолоо, юу шийдэв”, “Д.Цогтбаатар: Хүнд үед шийдэмгий байхгүй бол хямрал бодит болно”, “А.Гэрэлцэцэг: Өнгө мөнгөнд дурлах бус сэтгэл зүрхээ чагнана” зэрэг нийтлэл, ярилцлагыг онцложээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.